Skola Helpskola.mn
📖Ерөнхий

Skola хэрхэн ажилладаг вэ?

Skola бол өөрийн комьюнити үүсгэж, гишүүдтэйгээ нэг дор харилцах, контент хуваалцах, сургалт зохион байгуулах, төлбөр хүлээн авах боломжийг олгодог платформ юм.

Хэрхэн ажилладаг вэ?

Community

Товчхондоо комьюнити гишүүнчлэлийг элсэх товч болон сургалтын бүртгэлээр авах боломжийг олгодог. Та хэрэгцээндээ тохируулан аль нэгээр нь эсвэл хоёуланг нь нээлттэй болгох боломжтой.

Комьюнитигийн гишүүдэд юу харуулахыг групп дотор үүсгэсэн channel-уудаар тодорхойлдог.

Группийн эрхийг зөвхөн гишүүдэд эсвэл сургалтыг авсан хэрэглэгчдэд харагддаг гэж тохируулж болно.

Элсэлт

Хэрэглэгчид таны комьюнитид элсэхийн тулд гишүүнчлэл авах шаардлагатай. Элсэлтийг хэд хэдэн байдлаар тохируулж болно:

  • Үнэгүй элсэлт — Хэн ч чөлөөтэй нэгдэх боломжтой.
  • Төлбөртэй элсэлт — QPay-ээр төлбөр төлж элсэнэ. Төлбөр төлөгдмөгц хандалт автоматаар нээгдэнэ.

Сургалт

Community дотор сургалт зохион байгуулж, тусад нь зарах боломжтой. Сургалт худалдан авсан хэрэглэгчийг автоматаар комьюнити гишүүн болгох тохиргоо хийж болно — ингэснээр сургалтын хугацаа дууссан ч комьюнити гишүүнчлэл нь үргэлжилнэ.


Гишүүнчлэл

Элсэлт амжилттай болсон хэрэглэгч гишүүн болно. Гишүүд комьюнити дотор контент үзэх, пост бичих, сэтгэгдэл үлдээх, сургалтад хамрагдах боломжтой болно.


Group & Channel

Комьюнити доторх контент Group болон Channel-ээр зохион байгуулагдана.

Group

Group бол channel-уудыг бүлэглэн зохион байгуулах хавтас юм. Жишээ нь: "Ерөнхий", "Сургалт", "VIP" гэх мэт бүлгүүд үүсгэж болно.

Channel

Channel бол контент байрлах газар. Channel бүр дараах 4 төрлийн аль нэг нь байна:

  • Пост (POST) — Гишүүд пост нийтлэж, сэтгэгдэл бичиж, хоорондоо харилцана.
  • Хуудас (PAGE) — Танилцуулга, дүрэм, FAQ зэргийг нэг дор байршуулна.
  • Эвент (EVENT) — Онлайн болон офлайн арга хэмжээ зарлаж, оролцогчдыг удирдана.
  • Сургалт (COURSE) — Курс үүсгэж, хичээлүүдийг бүлэг бүлгээр зохион байгуулна.

Нэг дүгнэлт

Бүтэц нь энгийн:

  1. Community үүсгэнэ
  2. Элсэлт тохируулна (үнэгүй / төлбөртэй / сургалтаар)
  3. Гишүүд элсэнэ
  4. Group & Channel дотор контентоо зохион байгуулна